Хувь хүний вэб сайт хөгжүүлэлт

Энэ төрлийн вэб сайт нь компани, байгууллага, бүлгэмээс илүү хувь хүний мэдээлэл, агуулгыг агуулсан байдаг. Голдуу мэдээллийн болон үзвэр үйлчилгээний зориулалтаар ашигладаг. Агуулга нь янз бүр байж болох ч дийлэнхи нь намтар түүх, үзэл бодол, блог бичлэгүүдийг агуулсан байдаг.

Бид хувь хүний илэрхийлэл болсон вэб сайтын шийдлийг санал болгож байна.

Боломжууд:

  • Хувь хүнийг илэрхийлсэн дахин давтагдашгүй дизайн
  • Хувь хүний онцлогоос хамаарсан нэмэлт дэд хэсгүүд
  • Олон нийтийн сүлжээ сайттай холбогдох
  • Олон хэлний сонголт
  • Иж бүрэн хайлтын систем

Вэб сайттай болсноор:

  • Өөртэйгээ ижил сонирхол, үзэл бодолтой хүмүүстэй нэгдэх, тэднээр хүрээлүүлэх
  • Өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн сувгийг бүрдүүлэх
  • Биеэ даасан байдлыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.