Байгууллагын вэб сайт хөгжүүлэлт

Байгууллага яагаад өөрийн гэсэн вэбтэй байх ёстой вэ?

  1. Хэрэглэгчийн шаардлага

    Хэрэглэгч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг вэб сайтнаас үзэх сонирхолтой болсон. Учир нь цаг хугацаа хэмнэдэг, хүссэн мэдээллээ түргэн шуурхай олж авах боломжтойд байдаг. Иймээс хэрэглэгчийг хүссэн мэдээлллээр хангах зорилгоор байгууллага тус бүр өөр өөрийн гэсэн вэб сайттай болох шаардлагатай болсон.

  2. Хэрэглээ

    Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний талаархи сүүлийн үеийн мэдээлэл, сурталчилгаа, байгууллагын талаархи мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлтэд дүгнэлт, судалгаа хийх, зар сурталчилгаа олон нийтэд түгээх боломжтой. Вэб сайтаар сурталчилгаа явуулах нь бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилснаас хэд дахин өртөг хэмнэдэг давуу талтай.

  3. Брэндинг

    Байгууллагын вэб сайт нь байгууллагын зах зээлд эзлэх байр суурь, ажлын цараа, хэрэглэгчдийн байр суурийг харуулсан брэндингийн илэрхийлэл болсон.

  4. Хэрэглэгчидтэйгээ холбоотой байх

    Хэрэглэгчидтэйгээ шууд холбоотой байх, тэдэнтэй холбогдох, санал хүсэлтийг хүлээн авах, судалгаа шинжилгээ хийхэд ашиглах боломжтой.

  5. Өрсөлдөх чадвар

    Байгууллагын өрсөлдөх чадвар, бусдаас давуу байдлыг хэрэглэгчийн зүгээс дүгнэлт хийх боломжийг олгодог.

Бид дээрх шаардлагуудыг хангасан, байгууллагын өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн дизайн бүхий вэб сайтыг сүүлийн үеийн технологиор, найдвартай ажиллагаатай хийж гүйцэтгэх шийдлийг санал болгож байна.

Боломжууд:

  • Байгууллагын өнгө төрхийг илэрхийлсэн онцлог дизайн
  • Байгууллагын онцлогоос хамаарсан нэмэлт дэд хэсгүүд
  • Байгууллагын бусад олон нийтийн сүлжээ сайттай холбогдох
  • Олон хэлний сонголттой байх
  • Оновчтой хайлтын системтэй байх

Вэб сайттай болсноор:

  • Өрсөлдөөнд ил тод оролцох
  • Хэрэглэгчидтэйгээ байнга холбоотой байх
  • Хэрэглэгчдийнхээ хамрах хүрээг нэмэгдүүлэх
  • Хэрэглэгчдийг 24 цагийн үйлчилгээгээр хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.