Цахим худалдаа

Цахим худалдаа гэж юу вэ?

Цахим худалдаа гэдэг нь интернет, компьютерийн сүлжээ зэрэг цахим системийн тусламжтайгаар бүтээгдэхүүн, үйлчилгээг зарах, худалдан авах үйл ажиллагаа юм. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, худалдах, зарах, хүргэх, төлбөр төлөх зэрэг бүхэл онлайн процессийг хамарсан цогц агуулгыг багтаадаг. Худалдааны энэ чиглэлийн тусламжтайгаар цахим мөнгөн гуйвуулга, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага, интернет маркетинг, онлайн гүйлгээ хийх, цахим өгөгдлийн өөрчлөлт, бараа материалын бүртгэлийн удирдлагын систем, автоматчилагдсан өгөгдлийн цуглуулгын систем зэрэг шинэчлэлтүүд бий болсон. Цахим худалдаа нь бизнесийг бизнестэй (B2B), хэрэглэгчийг хэрэглэгчтэй(C2C) болон бизнес, хэрэглэгч 2-ыг холбосон харилцаа (B2C)-г бий болгодог. Цахим худалдаанд зуучлагч байдаггүй давуу талтай ба худалдан авах, зарах үйл ажиллагаа нь цахимаар, бодит хугацаанд хийгддэг онцлогтой.

Олон улсад Цахим худалдааны сайт худалдааг дунджаар 79 хувиар ихэсгэдэг гэдгийг та мэдэх үү?

Цахим худалдааны онцлогууд:

  • 24х7х365 үл зогсох бизнес
  • хэрэглэгч хаана байгааг үл хамааран олон хэрэглэгчдэд хүрэх
  • бүтээгдэхүүний талаар мэдээллийг хурдан авах
  • агуулах болон бараа бүтээгдэхүүний борлуулалт, хэмжээг найдвартай хянах, удирдах
  • зуучлагч байхгүй, дэлгүүрийн түрээс төлөх шаардлагагүй
  • төлбөр тооцоог автоматаар хийх
  • худалдааг хялбарханаар хийх болсноор хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
  • хүссэн бүтээгдэхүүнээ хурдан шуурхай олох

Бид таны хүсэлт шаардлагад тулгуурлан өөрсдийн хуримтлуулсан туршлагын дагуу цахим худалдааны сайтын шийдлийг санал болгож байна.

Стандарт боломжууд

  • Бүтээгдэхүүний хайлт, шүүлт, харьцуулалт, ангилал, дэд ангиллууд
  • Зургийг томсгон татаж харуулах, нэг бүтээгдэхүүний олон зураг
  • Хэрэглэгчийн бүртгэл, хэрэглэгчийн сагс, захиалгын түүх
  • Иж бүрэн захиалгын удирдлагын систем
  • Захиалга бүрт имэйлээр мэдээлэл, анхааруулга илгээх
  • Хэрэглэгчийн хүсэлтээр бүтээгдэхүүнийг цуцлах

Нэмэлт боломжууд

  • Төлбөр төлөлтийн систем
  • Бараа бүтээгдэхүүнд үнэлэлт өгөх, сэтгэгдэл бичих
  • Хэлний сонголт
  • Сошиал сайтуудтай холбогдох (facebook, twitter, youtube г.м)
  • Админ буюу онлайн туслах, оператортой шууд холбогдох хэсэг
  • Төрөл бүрийн тооцоолол хийх хэсэг