Цахим Оффис

Цахим оффисын систем гэдэг нь байгууллагын албан хаагч, ажилтнуудад зориулсан цахим орчинд мэдээ мэдээлэл, ажлын талбараар хангах виртуал оффис бий болгох систем юм. Байгууллага доторхи мэдээ мэдээлэл нь дээрээс доош, доороос дээш, нэг салбар нэгжээс нөгөөд шилждэг. Байгууллага дотор цахим оффисын системийг нэвтрүүлснээр байгууллагын албан тушаалтан болон нэгж, салбаруудаас нөгөөд илгээх мэдээг цаг алдалгүй хүлээн авах, байгууллага доторхи харилцаа холбоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх боломжтой болох юм.

Бид байгууллагын санал хүсэлт, шаардлагын дагуу олон нийтийн сүлжээ, бичиг баримт, удирдлага, имэйлийг нэгтгэсэн байгууллагын дотоод харилцааны цахим оффисын системийн шийдлийг санал болгож байна.

Боломжууд:

  • Байгууллага хооронд мэдээ мэдээллийг хурдан шуурхай түгээх - Самбар болон зурвас
  • Бүхий л төрлийн өргөтгөлтэй бичиг баримтыг бүлэг, хэлтэс, газар, болон байгууллага хооронд түгээх - Бичиг баримт
  • Сонирхол, үзэл бодлоороо ижил хүмүүстэй нэгдэх, санал сэтгэгдэлээ хуваалцах, бүлэг үүсгэх, бүлэгт нэгдэх - хаалттай болон нээлттэй Бүлэг
  • Зургийн цомог, хэлэлцүүлэг, үйл явдал үүсгэх, сэтгэгдэл бичих, зурвас илгээх хэсэг