Вэб технологийн сургалт

Манай хамт олон програм хангамж, вэб технологийн мэдлэг туршлагыг гадаад болон дотоодын салбарт эзэмшсэн ба туршлагаа бусадтай хуваалцах зорилгоор 2009 оноос хойш мэргэжлийн сургалтыг зохион байгуулсаар ирсэн билээ.

Манай хамт олон програм хангамж, вэб технологийн мэдлэг туршлагыг гадаад болон дотоодын салбарт эзэмшсэн ба туршлагаа бусадтай хуваалцах зорилгоор 2009 оноос хойш мэргэжлийн сургалтыг зохион байгуулсаар ирсэн билээ. Сургалт нь ASP.NET, Zend framework, Struts, Symfony, AJAX гэсэн чиглэлүүдтэй байдаг. Уг сургалт маань мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, салбарынхан, оюутнууд төдийгүй мэдээллийн технологи, вэб технологийг сонирхсон хэн бүхэнд нээлттэй.

Сургалтыг үндсэн онолуудаас гадна, илүү практикт суурилсан хэлбэрээр туршлага солилцох, мэдлэг дамжуулах, чөлөөт ярилцлага явуулах, дасгал хийх зэрэг байдлаар явуулна. Сургалтын хугацаанд нэг бүрэн төслийг хийж дуусгана.

Тавигдах шаардлага:

  • Вэб програмчлалын суурь мэдлэгтэй байх
  • HTML, CSS, Javascript - ийн суурь мэдлэгтэй байх
  • Програмчлалын ямар нэг хэлийг эзэмшсэн байх
  • Ямар нэгэн өгөгдлийн сантай ажиллаж чаддаг байх

Манай сургалтанд сууснаар:

  • Symfony суурилуулж, тохиргоо хийх
  • MVC бүтцийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болох
  • Symfony програм шинээр үүсгэж, бүтээх
  • Controller Layer түвшнийг ангилж сурах
  • Тэмплэйт болох харагдах байдлыг ашиглаж сурах (View Layer)
  • URL-ийг хэрхэн цэвэрхэн, ойлгомжтой, богинохон байлгах
  • Өгөгдлийн сантай объект хандлагат байдлаар ажиллах
  • Форм-той ажиллах, Validation-ийг автоматжуулах
  • AJAX ашиглан вэбээ улам хэрэглээ өндөртэй болгох
  • Вэб програмаа илүү хурдан болгох, кэйшлэх
  • Олон хэл дэмждэг бүтэцтэй ажиллах
  • Админ буюу вэбийн удирдлагын хэсгийг автоматаар үүсгэх
  • Нэмэлт бэлэн plugin ашиглаж сурах

Мөн дараах сэдвүүдээр чөлөөт ярилцлагуудыг хийнэ.

  • PHP5 олон улсын сертификат авах талаар зөвлөгөө
  • Symfony-ийн ирээдүй ба боломж
  • Web 2.0 тухай ойлголттой болох, хэрхэн хөгжүүлэх талаар
  • Дэлхийн web 2.0 бизнесийн орчин, Монголд интернэт бизнесийн чиглэлээр ажиллах
  • BizNetwork.mn шиг вэб аппликешн бүтээхэд анхаарах зүйлс