Синглтон ХХК нь бусдад зөвлөх үйлчилгээг үзүүлэх туршлагатай хамт олонтой бөгөөд мэргэжлийн түвшинд зөвлөх үйлчилгээг танд, танай байгууллагад санал болгож байна.

Синглтон ХХК нь Вэб технологийн сургалт болон Нэвтрүүлэлтийн дараахь сургалт гэсэн 2 төрлийн сургалт явуулдаг.

Синглтон ХХК нь 2007 оноос хойш гадаад аутсорсинг буюу хилийн чанадын захиалагчдийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

Бидний үйл ажиллагааны дэлгэрэнгүйг болон харилцагчдаас өгсөн үнэлгээг харахыг хүсвэл доорх хаягаар зочилоорой: singletonllc.elance.com

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад дотоодын вэб аппликэшн болон портал системүүдийн төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд уг туршлага дээрээ суурилан, өнөөгийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн вэб аппликэшнийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи, аргачлалуудыг ашиглан мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.

Синглтон ХХК нь програм хангамж хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг санал болгож байна. Үүнд: судалгаа шинжилгээ хийх, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, архитектур, загварчлал, програм зохиох, тестчлэх, нэвтрүүлэх, сургалт, засвар үйлчилгээ, арчилгаа багтана.

Бид бүхий л салбарын байгууллагад чадварлаг боловсон хүчин, шилдэг гүйцэтгэгч болон манлайлагчдийг өөрийн БИЗНЕТВОРК сувгаараа бүрдүүлэх боломжийг олгоно.

Бид интернет орчинд таны бизнесийг бусдад таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг түгээх, сурталчилах, үйлчлүүлэгч харилцагч нартай холбоо тогтоох, вэб сайтыг дэмжих, олон нийтэд таниулахад туслах онлайн сурталчилгааны үйлчилгээг үзүүлнэ.