БизОффис

БизОффис нь байгууллага доторхи харилцааг нэмэгдүүлэх, байгууллагын виртуал оффисыг бий болгох зорилгоор үүссэн. БизОффис нь байгууллагын албан хаагч, ажилтнуудад зориулсан цахим орчинд мэдээ мэдээлэл, ажлын талбараар хангах виртуал оффисыг бий болгосон систем бөгөөд олон нийтийн сүлжээ, бичиг баримт, удирдлага, имэйлийг нэгтгэсэн цогц шийдлээр хийгдсэн. БизОффисийг нэвтрүүлснээр байгууллагын албан тушаалтан болон нэгж, салбаруудаас нөгөөд илгээх мэдээг цаг алдалгүй хүлээн авах, байгууллага доторхи харилцаа холбоог нэмэгдүүлэх, идэвхижүүлэх боломжтой болох юм.

Боломжууд:

  • Байгууллага хооронд мэдээ мэдээллийг хурдан шуурхай түгээх
  • Бүхий л төрлийн өргөтгөлтэй бичиг баримтыг бүлэг, хэлтэс, газар, болон байгууллага хооронд түгээх
  • Сонирхол, үзэл бодлоороо ижил хүмүүстэй нэгдэх, санал сэтгэгдэлээ хуваалцах, бүлэг үүсгэх, бүлэгт нэгдэх
  • Зургийн цомог, хэлэлцүүлэг, үйл явдал үүсгэх, сэтгэгдэл бичих, зурвас илгээх
  • Зөвхөн дотоод сүлжээ ашиглах учир байгууллагын мэдээлэл, нууцыг хадгалах

Мөн нэмэлт үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Суурилуулалт
  • Сургалт
  • Нэмэлт модуль
  • Засвар үйлчилгээ