БизМаркет

БизМаркет нь Онлайн худалдааны вэб сайт бөгөөд хувь хүмүүс, худалдаа эрхлэгчдийн арилжааг онлайн орчинд хөрвүүлж, тэднийг оновчтой холбох бизнесийн гүүр болох зорилготой үүссэн, Монголдоо анхдагч худалдааны цахим хуудас юм. С2С буюу хэрэглэгчээс хэрэглэгч рүү гэсэн харилцааг баримталдаг бөгөөд БизМаркет.мн нь бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн, автомашин, үл хөдлөх хөрөнгө төдийгүй үйлчилгээ байршуулах, санал болгох, бусдад түгээх боломжтой.

Жич: БизМаркет.мн сайтад Бизнетворк.мн сайтын хэрэглэгчийн бүртгэлээрээ шууд нэвтрэх боломжтой.

Боломжууд:

  • Бараа оруулах, нэмэх
  • Бараануудыг харьцуулах
  • Бараануудыг төрлөөр нь эсвэл бусад үзүүлэлтээр нь шүүх
  • Бараа худалдан авах
  • Шинээр орсон бараануудыг RSS – ээр авч унших, эсвэл сайтдаа байршуулах
  • Олон бараатай гишүүд дэлгүүр нээх
  • Онлайнаар гэрээт байгууллагуудын барааг худалдаж авах
  • Сайтад сэтгэгдлээ үлдээх
  • Төлбөр тооцоог онлайнаар хийх
  • Онлайн туслахтай
  • Хувь хүмүүс, худалдаа эрхлэгчид бараагаа тавьдаг учир таны бараа захиалагдан, ирж яваа хэмээн хүлээлт үүсэхгүй
  • Гишүүнчлэлийн болон дэлгүүрийн тус тус 3 ангилалтай. Ангиллаасаа хамааран боломж, давуу талуудыг эдлэх
  • Бусдад бэлэг илгээх