БизНэтворк

БизНетворк нь Монголын чадварлаг мэргэжилтнүүдийн сошиал сайт бөгөөд бизнесийн байгууллагууд, чадварлаг мэргэжилтнүүдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбох, тэднийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилготой. Эдүгээ 160,000 гаруй бүртгэлтэй гишүүд, 3000 – аад аж ахуйн нэгж, албан байгууллагууд бүртгэлтэй байдаг Монголын хамгийн том ажил хэрэгч идэвхитэй вэб сайт юм.БизНетворк сайт нь бизнесийн салбарт ажиллагсад, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, хувиараа бизнес эрхлэгчид, ажил хайгчид, төгсөх оюутан, төрийн албан хаагчид гэх мэт бизнесийн зорилгоор ашиглах сонирхолтой хүн бүхэнд нээлттэй.

Шагнал:

  • Мэдээлэл Харилцаа Холбооны ШИЛДЭГ СОНГОЛТ-2009 шалгаруулалтын “ШИЛДЭГ ЦАХИМ ХУУДАС” өргөмжлөл
  • “National ICT 2012” шалгаруулалтын “ХАМГИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ ВЭБ САЙТ” өргөмжлөл

Боломжууд:

Хувь хүн

  • CV буюу анкетаа үүсгэх
  • Ажлын байрны заруудыг хайх, шүүх
  • Ажлын байрны заруудад CV – ээ болон ажилд орох өргөдөл илгээх
  • Шинэ ажлын заруудыг тодорхой ангиллаар мэйлээр хүлээн авах
  • Шинэ нийтлэгдсэн заруудыг төрөл ангиллаар нь шүүн RSS ашиглан хүлээн авах
  • Бусад гишүүдтэй үзэл бодлоо хуваалцах
  • Мэдлэг мэдээлэл солилцох

Аж ахуйн нэгж

  • Байгууллагын профайлаа үүсгэх
  • Өөрийнхөө болон байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад таниулах
  • Ажлын зар байршуулах
  • Ажлын байранд ирсэн анкетуудыг шүүх
  • CV баазаас хайлт шүүлт хийх
  • Шинэ харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагчаа олох