Компаний тухай

Манай компани 2006 онд вэб портал програмчлал, онлайн маркетинг, вэб технологийн сургалт болон зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Компанийн боловсон хүчин гадаад болон дотоодын мэргэжлийн их дээд сургууль төгссөн, тухайн мэргэжлээрээ 2-8 жил ажилласан туршлагатай хүмүүсээс бүрдсэн бөгөөд веб програм хангамжийн хөгжүүлэлтэнд ашигладаг технологиор компанийн ажилчдаас олон улсын сертификат авч өөрсдийн мэдлэг ур чадвараа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн.

Байгуулагдсан цагаасаа хойш Европ болон Америк тивийн улсуудаас дунд болон том хэмжээний вэбэд суурилсан төслүүдийг авч амжилттай хэрэгжүүлж, мөн дотоодын хэд хэдэн томоохон компаниудын вэбэд суурилсан програм хангамжийн төслүүдийг хийж гүйцэтгэсээр ирсэн бөгөөд үүний зэрэгцээ Монголын интернэт зах зээлд зориулж BizNetwork, Bizmarket, BizOffice төсөл, бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэн ажиллуулж байна.