Biznetwork.mn сайт “Хамгийн эрэлт хэрэгцээтэй цахим хуудас”-аар шалгарлаа

National ICT 2012 Conference – чуулга уулзалтанд оролцогчдын дунд “Мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдэл”, “Хамгийн эрэлт хэрэгцээтэй цахим хуудас” номинацуудыг шалгаруулж зохион байгуулагчдын зүгээс батламж, цомыг гардууллаа.

Үүнд: МТ-ийн аюулгүй байдлын чадвар төрөлд ГХБГЗЗГазрын "GNSS-н байнгын ажиллагаатай станц байгуулах сүлжээний шийдэл", "Хамгийн эрэлт хэрэгцээтэй цахим хуудас"-аар www.biznetwork.mn шалгарлаа.

biznetwork.mn-ий тухай

Biznetwork.mn сайт нь Монголын бизнес эрхлэгчид, чадварлаг мэргэжилтнүүдийг хооронд нь ажил хэргийн зорилгоор холбон бизнесийг нь өргөжүүлэн сурталчилах, тэднийг хооронд нь танилцуулах, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор нээгдэж эдүгээ 125,000 гаруй гишүүдийг эгнээндээ элсүүлсэн Монголын хамгийн том ажил хэрэгч идэвхитэй веб сайт болсон байна.